АРХАНГАЙ: 179 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-10-31 17:18:17

Эрдэнэбулган, 2023 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд энэ оны 9 дүгээр сард бараа үйлчилгээний үнэ тариф өмнөх сартай харьцуулахад 0.1 хувиар буурч, харин өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 10.3  хувиар, өнгөрсөн оны 12 дугаар сартай харьцуулахад 4.9 хувиар тус тус өссөн байна.


Өнгөрсөн 12 дугаар сартай харьцуулахад хэрэглээний сагсанд авсан 338 нэрийн бараа үйлчилгээний үнэ тарифын 142 (42.0%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өсөж, 17 (3.8%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурч, 179 (52.9%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.


Тухайлбал өнгөрсөн 12 дугаар сараас  хонь, адуу, ямаа, үхрийн мах, шоколад, гурил дээд зэрэг, байхуу цай, үзэм хятад, гурил алтан тариа 1-р зэрэг, талх, бохь, элсэн чихэр, 5 ханатай гэрийн гадуур цагаан бүрээс, хөлдөөсөн бууз, кетчуп, цагаан будаа, гоймон, хатуу чихэр барбарис, ноосон цамц, ундаа, сорочкан цамц, өтгөрүүлсэн сүү,  оймс, эм, тариа, хөвөн, шүдний оо, шүдний сойз, харандаа, нийтийн халуун усны төлбөр, далайн байцаа, будаа агшаагч, халуун тогоо, гуанзны хоолны үнэ зэргийн үнэ 0.1-56.6 хувиар өссөнийг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлж байна.


Харин өмнөх оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 13 (3.8%) нэрийн бараа үйлчилгээний үнэ буурч, 173 (51.2%) нэрийн бараа үйлчилгээний үнэ тариф өсөж, 152 (44.9%) нэр төрлийн бүтээгдэхүүний  үнэ тогтвортой байна. 

Related news