Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2023-11-06 15:49:15

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд энэ сарын 3-нд самарт яваад сураггүй болсон иргэнийг өнөөдөр буюу 6-ны өдрийн 15.10 цагт эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө.


Ингэснээр цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас малдаа явж байгаад болон орон нутгийн замд автомашин, мотоциклтой зорчиж яваад төөрсөн, сураггүй болсон 38 иргэнийг эсэн мэнд олов.


Мөн цасан шуурганд автомашинтайгаа суусан, боогдсон 42 автомашиныг татан гаргаж, 113 иргэний аюулгүй байдлыг хангаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Related news