ГОВЬ-АЛТАЙ: Эрт илрүүлгийн багийнхан 2000 иргэнийг үзлэг оношилгоонд хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-11-15 14:52:35

Есөнбулаг, 2023 оны арваннэгдүгээрдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт ажиллаж буй эрт илрүүлгийн багийнхан 2000 иргэнийг үзлэг оношилгоонд хамруулсан тухай холбогдох албанаас мэдээлэв.

Улсын хэмжээнд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж эхэлснээс хойш 1,2 сая гаруй иргэн хамрагдаад байгаа аж. Энэхүү ажлын хүрээнд Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, ХСҮТ, Клинико мед эмнэлгийн хамтарсан баг Говь-Алтай аймагт ажиллаж байна. Хамтарсан баг нийт 40 эмч, сувилагч, техникч, лаборантаас бүрджээ.

Эрт илрүүлэг, үзлэгт Говь-Алтай аймгийн 19 сумын 2162 орчим иргэн хамрагдсан. Иргэдийн дунд хоол боловсруулах зам, зүрх судас, нойр булчирхай, цөс, улаан хоолойн өвчлөл их байна. Иймд энэ төрлийн тусламж, үйлчилгээнд орон нутгийн иргэдээ богино хугацаанд хамруулахаар тусгай мэргэжлийн баг гарган ажиллаж байгаа нь энэ юм.

Related news