ОРХОН: Хорт хавдартай иргэдийнхээ 70 хувийг орон нутагтаа эмчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-11-21 09:36:22
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 21,/МОНЦАМЭ/. Эрт илрүүлгийн үзлэг, оношилгооны явцад хорт хавдрын 38 тохиолдлыг илрүүлжээ. Үүний 9 нь улаан хоолой, 29 нь ходоодны хорт хавдар бөгөөд 16-г нь БОЭТ-д салст хуулах аргаар мэс засал хийсэн байна. Орхон аймаг хорт хавдартай иргэдийнхээ 70 хувийг орон нутагтаа эмчилж байна.

 

Монгол Улс ходоодны хорт хавдраараа дэлхийд эхний хоёрт бичигддэг тул 40-ээс дээш насныхан хоёр жил тутам заавал ходоодны дурангийн шинжилгээнд хамрагдах ёстой юм.

Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт Орхон аймагт 11 дүгээр сарын байдлаар 42,245 иргэн хамрагдаж  нийт хүн амын 39,7 хувийг эзэлж байна. Үүнээс хүүхдийн үзлэгт 23,375 буюу нийт хүүхдийн 74,5 хувийг эзэлж хүүхдийн үзлэгээрээ улсдаа тэргүүлж нийт хүн амын үзлэгээрээ хоёрт эрэмбэлэгдэж байна. 

Related news