ХӨВСГӨЛ: Жанхай, Тойлогт чиглэлд 8 км зам тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-11-22 11:34:00

Мөрөн, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт барих 37.9 км хатуу хучилттай авто зам тавина.




Өнөөдрийн байдлаар Хатгал- Хүзүүвчийн шил, Жанхай, Тойлогт чиглэлд 8 км хатуу хучилттай замыг тавьсан  бөгөөд ирэх оны 7 сараас өмнө Хатгал-Хүзүүвчийн шил замыг  бүрэн дуусгах, мөн ондоо багтааж Жанхай-Тойлогт чиглэлийг бүрэн дуусгах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.


Хөвсгөл нуурын баруун эрэг дагуух одоогийн хайрган хучилттай замыг хатуу хучилттай болгон сайжруулснаар замын тоос, тоосжилтыг 4-7 дахин бууруулах, нуурын усны болон орчны бохирдол, нуурын орчимд олон салаа замаар хяналтгүй зорчих байдлыг багасгах боломж бүрдэх юм.

 

Related news