ӨМНӨГОВЬ: Халдвараас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-12-01 14:20:37

Даланзадгад, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. ХДХВ/ДОХ-аас урьдчилан сэргийлэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна.

 

Тодруулбал, жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг дэлхийн улс орнууд ХДХВ, ДОХ-той тэмцэх өдөр болгон зарлаж халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэн, хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр нөлөөллийн ажлыг үе шаттай зохион байгуулдаг.

 

Энэ жил Өмнөговь аймгийн хэмжээнд “Тэгш байдлыг хангаяүн бүр оролцъё уриан дор нэг сарын аян зарлан, олон талт үйл ажиллагаануудыг зохион байгууллаа.

 


Аяны хүрээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг эрт илрүүлэх бүх төрлийн шинжилгээг Бүсийн оношилгоо эмчилгээний төв, бэлгийн замаар дамжих халдварын "Улаан тууз" кабинетад үнэ төлбөргүй хамруулж байна.

 

Өмнөговь аймаг нь нийгэм эдийн засгийн онцлог бүс нутгийн хувьд явуулын хүн ихтэй. Үүнээс шалтгаалан халдварт өвчлөлийн эрсдэл төдийлөн буурахгүй байгаа талаар мэргэжилтнүүд онцлон хэлж байна.

 

Тиймээс 18-30 насны иргэд үнэ төлбөргүй хийж буй урьдчилан сэргийлэх үзлэгт идэвхтэй хамрагдсанаар тэмбүү, ХДХВ-ыг шинжлүүлэн эрт илрүүлж, цаг тухайд нь эмчлүүлэх боломжтой.

Related news