ДАРХАН-УУЛ: Улаан загалмайн үйл ажиллагааг дэмжих Хэвлэлийн баг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-12-01 15:06:34

Дархан, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Улаан загалмайн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хүмүүнлэгийн үйлсийг дэлгэрүүлэх зорилгоор аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэн Хэвлэлийн баг байгууллаа.




Ингэснээр МУЗН, Дархан-Уул аймгийн УЗХ-ны аливаа үйл ажиллагааг цаг хугацаа алдалгүй, шуурхай мэдээлэх, гамшиг осол, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, цусны донорыг алдаршуулах зэргийг мэдээлэх юм.

Уг хэвлэлийн багт “DBS телевиз, RGB телевиз, МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч, аймгийн ЗДТГ-ын “Мэдээлэл технологийн алба”, радионууд багтжээ.




Урд өмнө нь дээрх байгууллагууд хүмүүнлэгийн үйлсийг тус тусын сувгаар мэдээлж байсан бол энэ удаад давхардлыг арилгах, жилийн хүрээнд хийх төлөвлөгөөт ажилтай уялдуулан ажлын хуваарилалт хийж, утга санаа өөр мэдээ, нэвтрүүлэг бэлтгэх болон цаг үеийн үйл явдлыг шуурхай мэдээлэхэд оршжээ.




Түүнчлэн хэвлэлийн багийн төлөөлөл МУЗН-ийн хойд бүсийн тусламжийн агуулахтай танилцлаа. Уг агуулахад Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл аймагт нэн шаардлагатай үед хүргэх тусламжийн бараа, бүтээгдэхүүнийг хадгалах ажээ.

Related news