ДАРХАН-УУЛ: “Анзаар” аяны шилдэг аймгаар шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-12-06 10:57:38

Дархан, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Цагдаагийн ерөнхий газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсролын ерөнхий газар хамтран улсын хэмжээнд “Анзаар” аяныг энэ оны 3-12 дугаар сар хүртэлх хугацаанд зохион байгуулсан. Тус аяны хүрээнд зохион байгуулсан арга хэмжээ, түүнээс гарсан үр дүнг үндэслэн 21 аймгаас Дархан-Уул аймаг, Нийслэлийн есөн дүүргээс Сонгинохайрхан дүүрэг тэргүүлжээ.




Тэргүүн байрын батламжийг аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга С.Насанбат тухайн аяныг амжилттай хэрэгжүүлсэн орон нутгийн төрийн байгууллагуудад гардуулан өгч баяр хүргэлээ.




Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн илрүүлэлт өмнөх жилүүдээс нэмэгдсэнийг онцолж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд хүүхэд залуус холбогдохоос урьдчилан сэргийлэхэд анхаарч, ГХУСАЗСЗ-ийн 2023 оны ажлын төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжүүлж ажиллахыг даалгалаа.

 

Related news