БАЯНХОНГОР: Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-12-13 15:05:29

Баянхонгор, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Сибирийн хүйтэн агаарын урсгал түрэн орж ирсний улмаас 13-ний өдрөөс эхлэн нийт нутгаар хүйтний эрч чангарахыг УЦУОША-наас мэдээлэв.


Мөн 13, 14-нд аймгийн нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхаарууллаа.


Шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй тул малчид, иргэдийн цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 


Энэ долоо хоногийг дуусталх хугацаанд хангайн уулархаг нутгаар өдөртөө -17...-22 градус, шөнөдөө -26...-31 градус хүрч хүйтрэх юм байна. Хээр талын нутгаар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -12...-17 градус, говийн нутгаар шөнөдөө -14...-19 градус, өдөртөө  -7...-12 градус хүйтэн, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө -7…-12 градус, өдөртөө -2...-7 градус хүйтэн байх аж.

Ихэнх нутгаар цаашид хүйтний эрч чангарна.

Related news