БУЛГАН :“Миний мэдэх шүүх” эсээ бичлэгийн уралдааны шилдгүүд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-12-15 09:12:30

Булган, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. “Миний мэдэх шүүх” эсээ бичлэгийн уралдааны тэргүүн байрт 3-р сургуулийн 11а ангийн сурагч С.Мишээл, дэд байрт 12б ангийн сурагч Т.Баясгалан нар шалгарсан байна.  


Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон Шүүхийн Тамгын газраас Ерөнхий боловсролын сургуулийн ахлан ангийн сурагчдад шүүхийн тухай зөв ойлголт, хандлагыг бий болгох, эрх зүйн мэдлэгийг судлах зорилготойгоор зохион явуулсан “Миний мэдэх шүүх” эсээ бичлэгийн уралдааны дүн арванхоёрдугаар сарын 13-нд гарч амжилттай оролцсон сурагчдаа шагнаж урамшууллаа.

 

Ирээдүйд хууль эрхзүйн чиглэлээр суралцах хүүхдүүдэд мэдлэг чадвараа бататгаж, шинэ мэдээлэл олоход боломж гарц нээгдсэн үр дүнтэй ажил боллоо хэмээн багш, эцэг, эхчүүд дүгнэж байгаа аж.





Related news