ХОВД: Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-12-21 12:12:52

Жаргалант, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/.  Шинэ жилийн баярыг тохиолдуулан Ховд аймаг энэ долоо хоногт  төв талбайд сүлд мод засаж, сүндэрлүүлсэн юм. 


Сүлд модны гэрлийг арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 20.00 цагт асаалаа.

 

Сүлд модны гэрэл асаах ёслолд аймгийн удирдлагууд болон иргэд, хүүхэд багачуудын төлөөлөл оролцов.


Ховд аймаг нь 2024 оныг "Хүүхдэд ээлтэй, хүний хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж, хүүхдийн төлөөх үйлс бүхэн үргэлж гэрэл гэгээтэй, бүтэмжтэй байхыг билэгдэж энэхүү сүлд модны гэрлийг асааж байна гэж удирдлагууд онцоллоо.  



Related news