СЭЛЭНГЭ: Мэдээлэл технологийн цахим анги байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-02 13:45:12

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Цахим ангитай болсноор сурагчид Мэдээллийн технологийн хичээлээс гадна, 3-4-р ангийн Eduten, 5-6-р ангийн Pearson хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бүрэн боломж бүрдсэн байна.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 3-р сургууль цахим ангитай болжээ.

 



Энэхүү бүтээлч үйлсийг боловсролыг дэмжигч Бэрс Финанс санхүүгийн байгууллагаас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж хэрэгжүүлсэн байна.

 



Үйл ажиллагааны хүрээнд тус Мандал сумын Ерөнхий боловсролын 3-р сургуульд мэдээлэл технологийн цахим анги байгуулан, иж бүрэн техник төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгчээ.

Related news