ӨВӨРХАНГАЙ: Дулааны станцын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-01-16 15:59:04

Арвайхээр, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Арвайхээр суманд баригдаж байгаа 30 МВт-ын хүчин чадалтай дулааны станцын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна.

Одоогоор барилгын суурийг барьж, 10 мВт хүчин чадлын гурван зуухыг суурилуулаад байгаа юм. Дулааны станц барих ажлын хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгөөр төв бараан захын дулааны шугам сүлжээний угсралт, Од хорооллын 585 метр урт дулааны шугамын өргөтгөл, Өнөр хорооллын дулаан, цэвэр усны шугамыг өргөтгөлийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй хийгдээд байна.

2024 онд дулааны станцын гадна цахилгаан хангамж, дулаан дамжуулах төвүүдийн гадна цахилгаан, холбоо, дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээний угсралтын ажилд улсын төсвөөр 11.1 тэрбум төгрөгийг батлаад байна. 

Related news