Улиастайд 5.2 км замыг засмал болгож дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-09-27 16:43:28

Завханы Улиастай хотын 5,2 километр авто замын ажил дуусч нээлтээ хийлээ.

Өнгөрсөн наймдугаар сарын 29-нд Улиастай хотын 5,2 километр авто замын ажил эхэлж замын ажил дуусчээ.  Замын ажлыг “Төгс зам” ХХК хийж гүйцэтгэсэн байна. “Богдын гол”-ын гүүрнээс “Дэнж”-н пост, аймгийн Цагдаагийн газрын урд зам болон Баазын "Жаргалант" багийн төв замыг сайжруулсан шороон замыг  шинээр барьжээ.

Замыг ОНХС-ийн хөрөнгөөр барьж байгаа бөгөөд зарим газар зам таглаж буусан 13 айлын хашааны газрыг тохиролцооны үндсэн дээр чөлөөлүүлж замыг түргэн шуурхай засжээ. Эдгээр замууд засагдсанаар Улиастай хот доторх замын 70 гаруй хувь нь хатуу хучилттай болоод байгаа юм.

Б.Мягмарсүрэн/Завхан/

Related news