СЭЛЭНГЭ: Онцгой байдлын газрын алба хаагчид дэд байрт шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-24 15:04:34

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар 2024 оныг Ахлагчийн жил болгон зарласан байна.

 

Энэхүү жилийн хүрээнд Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит Хилийн цэргийн 0101 дүгээр ангиас аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд олон төрөлт тэмцээнийг зохион байгууллаа.

 

Тодруулбал гир өргөлт, гар дээр суниалт, гэдэс таталт, волейболын төрлүүдээр зохион байгуулсан тэмцээний гир өргөлтийн эрэгтэйчүүдийн төрөлд аймгийн ОБГ-ын Аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч А.Даваачойжил, эмэгтэйчүүдийн төрөлд Дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч А.Эрдэнэмандах нар аваргын алтан медаль хүртжээ.

 

Мөн тэмцээний гар дээр суниалтын эрэгтэйчүүдийн төрөлд Аврагч, гал сөнөөгч, ахлагч С.Бөхцоож мөнгөн медаль, волейболын эмэгтэйчүүдийн төрөлд мөнгөн медаль тус тус хүртэж багийн нийлбэр дүнгээр аймгийн ОБГ-ын бие бүрэлдэхүүн дэд байр эзэлсэн амжилтыг үзүүлжээ.

Related news