ДОРНОГОВЬ: 158.7 мянган мал зүй бусаар хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-02-01 13:17:51

Сайншанд, 2024 оны  хоёрдугаар сарын 01 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 158.7 мянган мал зүй бусаар хорогджээ.


Зүй бусаар хорогдсон малын 85.2 мянга нь ямаа, 47.2 мянга нь хонь, 13.1 мянга нь үхэр, 12.7 мянга нь адуу, 0.5 мянга нь тэмээ байна. Хатанбулаг суманд 26.3 мянган толгой буюу хамгийн их хорогдол, Дэлгэрэх суманд 24.9 мянган толгой, Өргөн суманд 24.7 мянган толгой мал хорогдсон нь аймгийн хэмжээнд олон мал хорогдсон сумын тоонд орж байна.


Энэ жил цас их орсон тул нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Аймгийн хойд сум болох Дэлгэрэх, Алтанширээ, Даланжаргалан, Иххэт суманд өвөлжилт хүндэрчээ.   

Related news