АРХАНГАЙ: Үйлдвэрийн газрууд нийт 11 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-02-08 14:20:43

Эрдэнэбулган, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Аймгийн үйлдвэрийн газрууд өнгөрсөн онд нийт 11 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 12.9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс нийт үйлдвэрлэл 13.2 хувиар буурч, борлуулсан бүтээгдэхүүн 11.3 хувиар өссөн байна.


Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.7 хувиар өсжээ.


Нийт үйлдвэрлэлтийн 27.8 хувийг хүнс ундааны, 1.3 хувийг хэвлэлийн, 40.8 хувийг дулаан, эрчим хүчний, 13.5 хувийг усан хангамж, 1.0 хувийг модон эдлэлийн, 12.7 хувийг бусад үйлдвэрлэл эзэлж байна.


Гол нэрийн бүтээгдэхүүнээс талх, нарийн боов, бялуу, бууз, банш, савласан цэвэр ус, чихэр, хэрчсэн гурил, арвайн гурил, дулааны үйлдвэрлэл 104.0 хувиар нэмэгдсэн байна. Харин хэвийн боов, борц, дайвар бүтээгдэхүүн, ааруул, зүсмэл материал, түгээсэн цэвэр ус, бохир усны шугам, гэрийн модон тавилга, хүрмэн блок, вакуум цонхны үйлдвэрлэл 2.7-65.2 хувиар буурчээ.

Related news