ТӨВ: Хөрсөн дээр -38.3 градус хүрч хүйтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-02-14 15:35:58

Зуунмод, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар хүйтэн хоносон тухай Төв аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэлээ. Тухайлбал, Алтанбулаг суманд -34.1 градус, Лүнд -32, Өндөрширээтэд -31.4, Мөнгөнморьтод -30.8, Баян-Өнжүүл суманд -30.3 градус хүрч хүйтэрчээ.  


Мөн Алтанбулаг суманд -38.3 градус хүрч хүйтэрсэн байна. Өнгөрсөн шөнө Баянчандмань, Мөнгөнморьт, Зуунмод 0.0 мм цас хялмаалж, салхи 8 метр секунд хүрчээ.   


Түүнчлэн ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтрэхийг малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулж байна. 

Related news