Хөшөөтийн нүүрсний үнийг бууруулахаар хэлэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-29 16:19:01

2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар Ховд аймгийн Засаг даргын захирамж гарч ажлын хэсгүүд байгуулагдан, ирэх өвлийн түлээ нүүрс бэлтгэх, нөөцлөхөд анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд аймгийн ЗДТГ-ын  Нийгмийн бодлого хариуцан Засаг даргын орлогч Ч.Уранчимэг МоЭнКо компанитай нүүрсний үнийг бууруулах талаар уулзаж санал солилцлоо.

Ирэх өвөл Ховд аймаг 80.000 тн нүүрс хэрэглэх урьдчилсан тооцоотой байгаа юм. Нүүрс нийлүүлэхдээ нүүрсний чанар үнийг тогтвортой байлгахад хоёр тал анхаарч байгаа юм.

Манай аймгийн айл өрхүүдийн хэрэгцээний нүүрсийг хөрш аймгуудын Хотгор, Тарвагатайн нүүрсний уурхайгаас авдаг боловч нэг тн-ыг нь 20000 төгрөгөөр авдаг. Тэгвэл Хөшөөтөөс нэг тн  нүүрсийг  40.0 мянган төгрөгөөр авч байсан бол энэ жилээс нүүрсний үнийг бууруулж айл өрхүүдэд нэг тонныг нь 20,0 мянган төгрөг, албан байгууллагад 40,0 мянган төгрөгөөр тооцоолж олгохоор хэлэлцэж байна. МоЭнКо компаний удирдлагуудын хувьд нүүрсний үнийг бууруулах тал дээр анхаарч, яаралтай шийдвэр гарган, орон нутагт албан ёсны хариулт өгөхөөр болжээ.

Хотгор, Тарвагатайн нүүрсний уурхай аймгийн төвөөс 250-300 км-т байдаг бол Хөшөөт 200 орчим км-т байдаг ажээ. 

А.Бямбасүрэн

 

Related news