Төлөөлөгчид өвөлжилтийн бэлтгэлтэй танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-29 16:28:16

Ховд  аймгийн ИТХ-ын "Төлөөлөгчдийн өдөр"-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид "Шим-Ус" ОНӨААТҮГазар дээр ажиллалаа. 

Тус үйл ажиллагааны үеэр "Шим-Ус" ОНӨААТҮГ-ын дарга Д.Нямлхагва "Байгууллагын үндсэн үйл ажиллагаа, боловсон хүчин болон төсөв төлөвлөгөө"-ий талаар мэдээлэл танилцуулга хийж, Төлөөлөгчдийн сонирхсон асуултанд хариулт өглөө.

"Төлөөлөгчдийн өдөр"-ийн арга хэмжээний үеэр аймгийн ИТХ-ын дарга болон Төлөөлөгчид Цэвэр усны станц, Цэвэр усны дахин дамжуулах станц, Шинэ суурьшлын бүс дэх цэвэр усны магистраль шугамын ажил, Цэвэрлэх байгууламжийн ажлын өнөөгийн байдалтай танилцан, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл авлаа. 

Дулааны "Бадамлах дөл" ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Анхбаатар: "Манай компани нь 2005 онд байгуулагдсан цагаасаа хойш Ховдчууддаа дулаан нийлүүлэн ажиллаж байна. Энэ зун шугам сүлжээний шинэчлэлийн ажилд анхаарал хандуулан ажиллаж 400 гаруй метр шугамын засвар шинэчлэлийн ажлыг хийлээ. 10 сарын 1-ээс дулаан өгөх шат дараалсан туршилтуудаа хийн бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна" гэлээ.

Мөн аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан Төлөөлөгчид, хурлын ажлын албаны хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэй баг Дулааны "Бадамлах дөл" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангаж буй талаар мэдээлэл солилцлоо. 

                                                                                              А.Бямбасүрэн

Related news