ХӨВСГӨЛ: Хөвсгөл нуурын мөс олон жилийн дунджаас 5-10 см нимгэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-02-19 18:38:49

Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 19. /МОНЦАМЭ/ Хөвсгөл нуурын мөсний зузаан Хатгал тосгон болон Ханх сум орчимд хоёрдугаар сарын 11-ний үед дунджаар 100 см орчим зузаантай байдаг бөгөөд одоогоор 90-95 см байгаа нь олон жилийн дунджаас 5-10 см-ээр нимгэн байна.


Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын бэлчрээс эхлэн Сэлэнгэ мөрөн, Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд харзтай, мөсөн бүрхүүлтэй мөс 55 см зузаантай байдаг.


Одоогоор мөсний зузаан 85 см байгаа нь энэ үеийн дунджаас 30 см-ээр ахиу байна.

 

Хангайн нуруунаас усжих Идэр голын мөсний зузаан Галт сумын Зүрх баг орчимд дунджаар 120 см байдаг бөгөөд одоо 95 см байгаа нь дунджаас 25 см-ээр бага байна.


Хөвсгөл нуураас эх авсан Эг гол Хатгал тосгон орчимд буюу Хөвсгөл нуурын хоолой хэсэгт мөсний зузаан 25 см маш нимгэн байна.

 

Харин Эрдэнэбулган сум орчимд мөсний зузаан энэ үед 65 см байдаг бөгөөд одоогоор 50 см байгаа нь олон жилийн дунджаас 10 см-ээр бага байна.


Битүү мөсөн бүрхүүл тогтсон гол мөрнүүдийн мөсний даац хүн, мал явах болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй, нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж байгаа тул иргэд, тээвэрчид, малчид гол нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

 

Related news