ХӨВСГӨЛ: Мөсний баярт 50 мянга гаруй аялагч, жуулчин хүрэлцэн иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-03-03 09:07:06

Хатгал, 2024 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Хөх сувд-2024” мөсний баяр энэ жил өмнөх жилүүдээс өргөн дэлгэр болж байна.




Урьдчилсан байдлаар 50 гаруй мянган аялагч иргэд ирсэн гэдгийг БОАЖГ-ын мэргэжилтэн Д.Дуламсүрэн мэдээллээ.




Мөн мөсөн хотхон, урлаг соёл, хоолны үйлчилгээ, уралдаан тэмцээн гээд уйдах завгүй сайхан баярлаж байна гэдгийг зочид хэлж байна.

Мөсний баяр өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

 

 

Related news