АРХАНГАЙ: Өвлийн загасчлалын ДАШТ-д 10 улсын тамирчин оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-03-07 15:22:49

Эрдэнэбулган, 2024 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Мөсний загасчлалын 2024 оны 20 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 9, 10-ны өдөр Архангай аймгийн Өгий нуурт болно.


Монгол Улсад болох энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн мөсний загасчлал буюу цэнгэг усны загасчлалын төрлөөр зохион явуулах юм.


Тэмцээнд Монгол, Швед, Норвег, Эстони, Финланд, Украин, Казахстан, Литва, Латви, АНУ зэрэг 10 улсын 10 багийн 111 тамирчин оролцоно.


Олон улсад далайн болон цэнгэг усны спорт загасчлал гэсэн хоёр төрөл хөгжсөн байдаг байна. 

Related news