Удамшлын хүчин зүйлээс шалтгаалсан Алцхаймерын өвчний эмийг Японд туршиж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-03-15 13:27:35

ТОКИО, 2024 оны гуравдугаар сарын 15 /NHK/. Японы их сургуулиудын судлаачид удамшлын хүчин зүйлээс шалтгаалсан Алцхаймерын өвчнийг илааршуулах шинэ эмийн эмнэлзүйн туршилтыг эхлүүлжээ.


Энэ тухай Ниигата их сургуулийн Тархи судлалын хүрээлэнгийн профессор Такеши Икеучи тэргүүтэй эрдэмтдийн баг пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.


Судлаачид Алцхаймерын өвчин оношлогдсон хүмүүсийн тархинд хуримтлагдан бөөгнөрсөн “тау” гэдэг гэмтсэн уургийг устгадаг эсрэг биетийн үйлчлэл, гаж нөлөөг судлах бөгөөд туршилтад энэ өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гурван гентэй 30-50 насны дөрвөн хүн оролцож байгаа ажээ. 


Удамшлын хүчин зүйлээс шалтгаалсан Алцхаймерын өвчин нэн ховор тохиолддог бөгөөд нийт тохиолдлын нэг хүрэхгүй хувийг эзэлдэг. Профессор Т.Икеучигийн хэлснээр, хэрэв шинэ бэлдмэл нь удамшлаас шалтгаалсан өвчнийг эмчлэхэд үр дүнтэй болох нь тогтоогдвол түгээмэл Алцхаймерын өвчний эмийг гарган авах судалгааны үйл явцыг хурдасгана.

Related news