"Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулъя" аяныг Булган аймгаас эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-03-22 09:37:32

Булган, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Орхон аймаг дахь Монголбанкны хэлтсээс "Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулъя" аяны нээлтийг Булган аймагт хийж, Булган сумын 12 жилийн 1 дүгээр сургуулийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох сургалт хийлээ.




"Дэлхийн мөнгөний долоо хоног-2024" аян "Мөнгөө хамгаалж ирээдүйгээ баталгаажуулъя" уриан дор 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 10-ныг хүртэл орон даяар зохион байгуулна.


Тус сургалтыг төгсөх ангийн хүүхдүүдэд явуулж буй нь мөнгөний үнэ цэнийг ойлгож хэрхэн санхүүгийн эрх чөлөөнд зөв замаар хүрэх, хуримтлал яаж үүсгэх, юунд зарцуулах зэрэг мэдлэг мэдээлэлтэй болсноос гадна кибир залилангийн хэрэгт өртөхгүй байх, санхүүгийн луйвраас урьдчилан сэргийлэх чадвартай болсноо бахархан ярьж, энэ мэдээлэл бидний дүү нарт ч мөн хэрэгтэй гэдгийг хэллээ. 




Related news