Ховд аймгийн МАН-ын хороо сонгуулийн сурталчилгаагаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-03 15:43:09

Ховд аймагт сум, дүүргийн ИТХ-ын хурлын ээлжит сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу энэ оны 10 дугаар сарын 01-нээс эхэллээ.

Ховд аймгийн МАН-аас сумын ИТХ-д нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа Ард Аюушийн талбайд болж, аймгийн МАН-ын дарга Д.Галсандондог нээж үг хэллээ.

Тус намын гишүүд дэмжигчдэд МАН-аас сумын ИТХ-д нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийг танилцуулж, баяр хүргэж амжилт хүслээ.

Аймгийн МАН-аас Ховд аймгийн Жаргалант суманд 31 хүн, аймгийн хэмжээний сумдад нийт  МАН-аас 371 хүн нэр дэвшиж байгаа юм.

                                                                                           А.Бямбасүрэн

Related news