Орон сууцныхан халаалтаа авалгүй анхны цастай золгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-05 10:21:27

Ховд аймагт өчигдөр үдээс хойш бороо орж байсан бол орой тийшээ цас орж хонолоо.

Аймгийн төвд зарим сургууль цэцэрлэг халаалтаа өгч эхэлсэн боловч газар доогуурх шугамнаас их хэмжээний ус алдсаныг "Шим ус" компани хайж, засвар үйлчилгээ хийж байна.

Харин дулааны шинэ 2 дугаар станцаас халаалт авдаг орон сууцнууд халаалтаа аваагүй анхны цастай золгоод байна.

Гэнэт хүйтэрч бороо цас холилдон орсон нь өвлийн бэлтгэл ажлын эхний гарааг шалгаад авлаа.

А.Бямбасүрэн

 

Related news