Парисын гэрээ ирэх сараас хэрэгжиж эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-10-05 11:11:02

ПАРИС. /Reuters/. Дэлхийн дулаарлын талаарх Парисын гэрээ ирэх сарын эхээр хүчин төгөлдөр болно.

Европын Парламент мягмар гарагт Францад хуралдан уг хэлэлцээрийг соёрхон батлах тухай Европын Холбооноос  /ЕХ/ гаргасан шийдвэрийг дэмжжээ. ЕХ өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ “гишүүн 28 улс бүгдээрээ энэ гэрээг соёрхон баталж дуусахыг бид заавал хүлээх шаардлагагүй” гэсэн юм.

Мягмар гарагийн уулзалтад урилгаар оролцсон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэлэхдээ “гэрээг соёрхон батлах тухай ЕХ-ны шийдвэр нь энэ түүхэн баримт бичгийг аль болох ойрын хугацаанд хэрэгжүүлж эхлэх замыг заслаа” гэв.

Уг хэлэлцээрийг дотооддоо соёрхон баталсан ЕХ болон гишүүн долоон улс холбогдох баримт бичгүүдийг НҮБ-д өргөн барих ажээ.

Хүлэмжийн хий ялгаруулагч орнуудын наад зах нь 55 хувь нь буюу 55 улс уг хэлэлцээрийг соёрхон баталснаас хойш 30 хоногийн дараа Парисын гэрээ хэрэгжиж эхэлнэ.

НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх бага хурал ирэх 11 дүгээр сарын 7-нд Мароккогийн Марракеш хотод эхлэх юм.

Г.Доржханд

 

 

Related news