ТӨВ: Цахим хөгжлийн өдөрлөг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-04-24 07:30:52

Зуунмод, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод хотын Мөнх-Алдарын талбайд энэ сарын 29-нд "Цахимд хэвшье" уриан дор цахим хөгжлийн өдөрлөг болно.


Энэ өдөрлөг нь бүх нийтийн цахим ур чадварыг дэмжих, цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

 

Тус ажлыг цахим аймаг, цахим шилжилтийн үндэсний бодлогын хүрээнд эрчимжүүлж, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Төв аймгийн Засаг даргын тамгын газраас хамтран зохион байгуулна.

 

Өдөрлөгөөр Монголын программ хангамжийн аж ахуйн нэгжүүд өөрийн гаргаж буй программ хангамжийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах, худалдан борлуулах, гэрээ хийх юм.  

 

Мөн өндөр хурдны интернэт, үүрэн холбооны компаниудын үйлчилгээ, Starlink өндөр хурдны интернэт зэрэг аж ахуйн нэгжүүд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулахаар төлөвлөжээ.

 

 Тус өдөрлөгийг 21 аймагт зохион байгуулж байна.


Related news