Эрүүл мэндийн сайд Архангай аймагт ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-10-06 13:11:10

УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн М.Билэгт, Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон албаны хүмүүсийн хамт Архангай аймагт ажиллан, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг салбарынхаа хэмжээнд өнгөрсөн гурван сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлууд болон УИХ-аас баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд цаашид эрүүл мэндийн салбарт хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, иргэдийн асуултад хариулт өгсөн юм.

Тэрбээр ирэх дөрвөн жилд эрүүл мэндийн салбарын хувьд аливаа өвчин эмгэгээс  сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрс сайжруулах,  бодлого төлөвлөлтөд урт болон дунд хугацааны хөтөлбөр боловсруулж, чанар хүртээмжийг дээшлүүлэх, хүний нөөцийн  хөгжлийг хангаж, нийгмийн хамгааллыг сайжруулах, тусламж үйлчилгээний чанартай уялдсан  санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох зорилтыг дэвшүүлэн ажиллана. Эдгээр зорилтыг биелүүлэхийн тулд салбар дундын болон салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэн орон нутгийн засаг захиргааны байгууллагууд, иргэд олон нийт та бүхэнтэйгээ хамтран ажиллах болно гэдгээ хэлж байлаа.

Related news