Ханги боомтод экспортын шинэ гарц нээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-13 11:01:32

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Ханги эко логистик” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Олон төрөлт чингэлэг тээврийн ухаалаг систем нэвтрүүлэх төсөл” Ханги боомтод хэрэгжиж байна.


Төслийн хүрээнд экспортын тээврийн үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд нийт 50 тээврийн хэрэгслээр нийт 5.911.56 тонн нүүрсний экспортолжээ.


“Ханги олон төрөлт чингэлэг тээврийн терминал” нь Ханги боомтоос 1.4 км, БНХАУ-ын хилийн зурвасаас 900 метр, ӨМӨЗО-ы Мандал боомт дахь ачилт, буулгалтын талбайгаас 2.6 км зайд байрладаг бөгөөд нийт 33.5 га талбайд төмөр зам болон автомашины гурван орцтой, 8.5 км урт гурван салаа төмөр замтай, нийт 4500 орчим чингэлэг хадгалах тээвэрлэх хүчин чадалтай аж.


Цаашид төсөл бүрэн хэрэгжсэнээр AGV, дүүжин тээвэр, автомашин гэсэн нийт таван гарцаар экспорт хийх юм байна.




Related news