ТӨВ: “Дуутын хад-400 жил” уран бичлэгийн уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-05-15 15:52:58

Зуунмод, 2024 оны тавдугаар 15 /МОНЦАМЭ/. “Дуутын хад-400 жил” уран бичлэгийн уралдааныг 2024 оны 5 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнуудын дунд зарлав.

 

Уралдааныг монгол бичгийн түүхэн, хосгүй өв болох Дуутын хадны бичээсийн 400 жилийн ойг тэмдэглэх хүрээнд оюутан, залуучуудын эх оронч ухамсрыг дээшлүүлэх, монгол бичгээ эх орондоо болон олон улсын хэмжээнд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж байна.

 

Уралдаанд 80х50 см-ээс илүүгүй хэмжээтэй цаасан дээр Дуутын хадны бичээсийг хулсан үзэг болон бийрийн хичээнгүй тигээр бичиж Bichigsoyol2020@gmail.com цахим хаягаар ирүүлэх юм.

 

Ангилал тус бүр эхний 10 байр нийт 20 бүтээл шалгаруулж, Бичиг соёл галерейд үзэсгэлэн зохион байгуулна. Үзэсгэлэнг 6  дуаар сарын 21-нд дэлгэхээр төлөвлөжээ.

 

Related news