ХОВД: Судар бичгийн онцлох дурсгалууд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-05-17 13:20:26

Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн музейд 10 орчим судар, бичгийн дурсгал хадгалж байна.


Үүнээс он, цаг дарааллын хамгийн эхэнд бичигдэх үзмэр нь Алтангэрэл, Банзрагч гэх хоёр судар (эх хувилбар) юм. 

 

Алтангэрэл судар

Уг судрын эх бие нь усанд норж шарласан. Зарим нүүрний хавтас нь гэмтсэн. Ар талын хавтас нь элэгдэж өнгө нь хуучирч муудсан байна.
Судрын нүүрэнд "Хутагт амгалан эрх дээд алтан гэрэл хэмээх эх хөлгөний судар оршвой" гэж бичжээ.

Нийт 93 хуудастай, тод бичиг бүхий барын судар.

Хэмжээ нь 42х15 см. Зузаан нь 3 см бол жин нь 775 гр байна.

Тус судар 17 дугаар зууны үед холбогдох ба 1967 онд орон нутгийн музейд бүртгэн авчээ. 

 

Банзрагч судар

Тус судар нь 145 хуудастай. Шаргал өнгийн муутуу цаасан дээр бараар бичсэн.

Хэмжээ нь 53х53 см. Зузаан нь 6 см бол жин нь 1640 гр юм.  

Судрын зарим хэсэг нь чийг орж наалдсан. Дөрвөн булан нь элэгдсэн, хуучирч муудсан байна.

19 дүгээр зууны үед холбогдох тус судрыг 1967 оны зургаадугаар сард музейн цуглуулгад бүртгэжээ.  

 

Алтангэрэл болон Банзрагч судар нь амар амгалангийн бэлгэдэлтэй. Соён гэгээрүүлэх сургаалийн шинжтэй бүтээл юм.


Алтангэрэл судрыг анх Эрдэнэбүрэн сумаас олсон бол Банзрагч судрыг хаанаас олсон нь тодорхойгүй байдаг. 


19-р зууны бийр үзүүрлэгч

 

Бийр үзүүрлэгч нь хар өнгийн чулуу бөгөөд дөрвөлжин хэлбэртэй. Нэг өнцөгтөө дугуй хэлбэрийн хонхорхойтой.
Өндөр нь 12.5 см бол өргөн нь 9 см. 
Харин жин нь 250 гр юм.  

Тус бийр үзүүрлэгч 20 дугаар зууны үед холбогдох бөгөөд 1964 онд Буян сумын иргэн музейд өгчээ.     


Related news