Галт зэвсэг эзэмшигч иргэдийг албан татвараа төлөхийг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-10-06 17:22:00

Өмнөговь аймгийн Татварын газраас галт зэвсэг эзэмшигч иргэдийг 12 дугаар сарын 1-ний дотор албан татвараа төлөхийг санууллаа.

Үзмэр, цуглуулга, спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг 15,000 төгрөг, ан агнуур, харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг болон 6,4 мм хүртэлх калибрын бүх төрлийн галт зэвсэг 30,000 төгрөг, 6,5, түүнээс дээш мм-ийн калибрын бүх төрлийн галт зэвсэг 60,000 төгрөг, үрлэн сумтай галт зэвсэг 30,000 төгрөгийн татварын хураамж төлдөг ажээ. Дээрх хураамжийг жил бүр дээрх тогтоосон хугацаанд төлж байхыг Татварын газраас анхааруулсан юм.

Мөн хэрэглэхгүй болсон буюу засварлаж янзалсан галт зэвсгийг аймгийн Цагдаагийн газарт өгч бүртгэлээс хасуулах шаардлагатай байдаг байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news