АРХАНГАЙ: Янчон дүүргийн Соёлын сантай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-05-22 12:10:24

Эрдэнэбулган, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Янчон дүүргийн Соёлын сангийн захирал Чонг Дун Хи "Ара Тревел Менежмент" компанийн урилгаар Архангай аймагт зочиллоо.


Тэрбээр Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Соёл, урлагийн газрын дарга Н.Сэр-Од нартай албан уулзалт хийж, Янчон дүүргийн Соёлын сан, Архангай аймгийн Соёл, урлагийн газрын хамтын ажиллагааг эхлүүлж, санамж бичигт гарын үсэг зурсан байна. 

 

Түүнчлэн хоёр орны цаашдын хамтын ажиллагаа, соёлын солилцоо, хамтын хөгжлийн талаар санал бодлоо хуваалцсан байна.

 

БНСУ-ын Янчон дүүргийн Соёлын сангийн захирал Чонг Дунг Хигийн хувьд Архангай аймгийн онцлох "Шанаган хуур", сарлагийн бүжгийг сонирхож, Солонгос Улсын урлаг, соёлын зах зээлд илүү өргөн танилцуулж, соёлын солилцооны хүрээнд хийх ажлуудын талаар санал дэвшүүлсэн байна.

 

Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид хамтран ажиллахдаа таатай байгаагаа хэлээд, хамтын ажиллагааны хүрээнд бүхий л зүйл дээр дэмжин ажиллахаа илэрхийлжээ.

 

Related news