ОРХОН: Улсын төсвийн хөрөнгөөр хоёр сургууль, нэг цэцэрлэг барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-05-24 19:38:20
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/ Орхон аймагт энэ онд улсын төсвийн хөрөнгөөр хоёр сургууль, нэг цэцэрлэг барина. Тухайлбал,

·       7-р хороололд 960 хүүхдийн сургууль / 4.7 тэрбум төгрөг /       

  • 2А хороололд 960 хүүхдийн сургууль  / 4.7 тэрбум төгрөг/
  • 2А хороололд 150 хүүхдийн цэцэрлэг  /1.8 тэрбум төгрөг/
  • Цагаанчулуут багт “Ирээдүйн Одод” сургуулийн 100 хүүхдийн багтаамжтай дотуур байр  /1.4 тэрбум төгрөг/
  • Говил багт Эрдэнэт ШУТП-ийн барилга  /2.4 тэрбум төгрөг /
  • Цагаанчулуут багт Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга  /1.8 тэрбум төгрөг/
  • Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай авто зам барих ажилд 8 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд уг ажлын тендер зарлагдаад байна.

Эрдэнэт хот доторх авто замын засварт улсын төсвөөс 50 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд хот дотор шинээр 7,7 км авто зам тавьж, 46 байршилд  засвар хийнэ.  

Үүнд, Эрдэнэт хотын 6 дугаар бичил хорооллын уулзвараас Их-Залуу багийн уулзвар хүртэлх А1002 дугаартай улсын чанартай авто замыг 4 эгнээ болгож өргөтгөнө. Уг зам 2.1 км үргэлжлэх бөгөөд дагалдах дэд бүтцийн ажлыг хийхэд 13 тэрбум төгрөг зарцуулна.


Мөн шинэ суурьшлын бүс болох 2А, 7А хорооллын орон сууц дунд, Баянцагаан багийн ПДҮ хэсэгт, Чингэл багийн Ёс заншлын өргөө хүртэлх, Яргуйт багийн Хөтөлийн хэсэг, Уурхайчин баг Баян-Өндөр хотхоноос ББ парк хүртэлх, Говилын 48 айлын орон сууц хүртэлх хэсэгт авто зам шинээр тавина.

Мөн иргэдийн хүсэлтийн дагуу хамгийн их эвдрэл үүсдэг замуудыг нэг бүрчлэн шинэчлэх юм. Үүнд, Дэнж, Эрдэнэ, Чингэл, Шанд, Булаг, Цагаанчулуут, Рашаант зэрэг 14 багийн нутагт байх авто замыг бүрэн шинэчлэх ажлыг энэ зун хийх юм.       

 

Related news