ДУНДГОВЬ: ЖДҮДС-гаас нэг тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн
төсөл сонгон шалгаруулах аймгийн дэд хороо хуралдаж, 2 шатны үнэлгээгээр
тэнцсэн төслүүдийг хэлэлцжээ.
Дундговь аймгийн ХХААГ-аас “Жижиг, дунд үйлдвэрийг
хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан
зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу төсөл сонгон
шалгаруулах зарыг нээлттэй явуулж, 2024 онд төслийн шалгаруулалтад 4,6 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий 31 төсөл ирснээс бичиг баримт дутуу бүрдүүлсэн 3, татварын
өртэй 2 төсөл хасагдсан. Эдгээр төслөөс 2 шатны шалгаруулалтаар 1,6 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй 12 төсөл тэнцжээ. Харин ЖДҮДС-гаас
тус аймагт энэ онд нэг тэрбум төгрөг хуваарилсан байна.
Ташрамд, 2023 онд хөнгөлөлттэй зээлийн төслийн
шалгаруулалтад 19 төсөл ирснээс 4 шатны шалгаруулалтаар 11 төсөл тэнцэж, төслүүдэд ЖДҮХС-гаас 1 199 400 000
төгрөгийн зээл олгосон.
Мөн Сайнцагаан сумын “Арвин их сан” ХХК хоёр га талбайд
алимын мод тарихаар 210,0 сая төгрөгийн зээл хүссэн байсныг журмын
дагуу шийдвэрлэн нэмж олгосон байна.