Сонгуулийн үеэр гарч болзошгүй зөрчлийн талаар мэдээлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хүний эрхийн үндэсний комиссоос УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр гарч болзошгүй зөрчлийн талаар мэдээллээ.
Тухайлбал, гадаад
улсад суугаа иргэд энэ сарын
20-23-нд Дипломат төлөөлөгчийн газруудад зөөврийн битүүмжилсэн саналын
хайрцгаар санал өгөхтэй холбоотой зөрчил гарч болзошгүй. Мандатын тооноос бага санал өгвөл санал
хүчингүйд тооцох, бүртгэлгүй,
хуурамч цахим хуудас ашиглахтай холбоотой, цахим орчинд хиймэл оюун ухаанаар нэр
дэвшигчийг дуурайж, худал мэдээлэл тараах, амлалт өгөх зэрэг зөрчил гарахыг үгүйсгэхгүйг ХЭҮК-ын дарга
Д.Сүнжид тэмдэглэв.
Харилцаа
холбооны зохиуцуулах хороо, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар энэ мэт хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай. Мөн,
итгэмжилсэн иргэн, санал
өгөх, саналын хуудас, сонгогчийн
саналд шууд, шууд бусаар
нөлөөлөхтэй холбоотой зөрчил гарч магадгүй тул холбогдох байгууллагууд
иргэдийн сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилтийг хангахад анхаарахыг зөвлөлөө.
Түүнчлэн,
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар цахим орчин дахь сурталчилгаатай холбоотой
зөрчил нийтлэг гарах эрсдэл байгаа тул тролл, бот хаягаас зохион байгуулалттай сурталчилгаа явуулж байгааг хянах техникийн шийдлийг
нийгмийн сүлжээний компаниудтай хамтран боловсруулах хэрэгтэй. Мөн сонгуулийн сурталчилгаа хийхэд нам, эвсэл, нэр дэвшигчдээс гадна намын дэргэдэх холбоо гэх мэт
гуравдагч этгээд идэвхтэй оролцож байгаад анхаарч, гуравдагч этгээд сурталчилгаа явуулахыг журмаар зохицуулах, цахим
орчинд сонгуулийн сурталчилгаанд төрийн байгууллагуудад хадгалагдаж буй
иргэдийн хувийн өгөгдөл, мэдээллийг зүй бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх,
хориглох шаардлагатай гэж байлаа.