ТӨВ: Ус хангамжийн эх үүсвэрийн 85,7 хувьд эрүүл ахуйн бүс тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-06-11 16:21:59

Зуунмод, 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд аймгийн 161 худгийг ус хангамжийн эх үүсвэрээр ашиглаж байна. Үүнээс ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг 85,7 хувьд тогтоожээ. 

 


Тухайлбал, Ундны усны худагт ус цэвэршүүлэх, зөөлрүүлэх төхөөрөмж суурилуулах ажлыг 138 худагт хийсэн. 2021 онд Эрдэнэ, Сүмбэр, Мөнгөнморьт, 2022 онд Алтанбулаг, Батсүмбэр, Жаргалант, Заамар, Баян-Өнжүүл суманд суурилуулсан байна. 

 

2023 онд Архуст, Баян, Баянцагаан, Баянжаргалан, Заамар, Архуст, Эрдэнэ, Бүрэн сумын худагт ус зөөлрүүлэх төхөөрөмжийг суурилуулснаар аймгийн хэмжээнд 27 сумын 50 худаг ус зөөлрүүлэх, цэвэршүүлэх төхөөрөмжтэй болжээ.

 

Мөн 27 сумын хэмжээнд 64 ундны усны худаг цахим төхөөрөмжөөр ажиллаж байна.




Эрүүл ахуйн бүс гэдэг нь ус хангамжийн эх үүсвэр болон рашааны ордыг хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газар юм. 


Related news