U23 насныхан үндэстнүүдийн лигт дараалан түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-12 09:07:21

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хятадын Хандан хотод болж өндөрлөсөн 3х3-ын U23 насныхны үндэстнүүдийн лигт Монголын баг дараалан түрүүлэв.


Эхний цувралд Монголын залуус Хятадыг талбайд нь хожиж аваргалсан. Тэгвэл хоёр дахь цувралд Японыг хожсоноор дахин аварга боллоо. Тэд хэсгийн тоглолтод Туркменистан хожиж, Казахстанд хожигдсон ч хэсгээ тэргүүлсэн. Улмаар финалд Японыг 20:17-гоор буулган авч, эхний цувралд хожигдсон хариугаа аваад зогсохгүй түрүүлсэн юм.


Харин эмэгтэйчүүд хэсэгтээ Туркменистан, Казахстаныг хожиж финалд шалгарсан. Улмаар финалд Хятадад хожигдсоноор хоёрдугаар байр эзлэв.

Related news