Н.Анужин: Зураг зурах нь надад өөрийгөө сонсох, таних боломжийг олгодог

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2024-06-12 19:08:00

Баруун-Урт 2024 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Н.Анужин уран зургийн анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргалаа.


"Аниргүйн гэгээ" үзэсгэлэнд 30 зураг дэлгэж, олны хүртээл болов. Н.Анужин таван настайгаасаа зураг зурж эхэлжээ. Удахгүй оюутан болох тэрбээр уран зурагтай холбоотой мэргэжил сонгохыг хүсдэг. Өөр мэргэжилтэй болсон ч уран зургаа хаяхгүй гэдгээ хэллээ. Зураг зурах нь түүнд өөрийгөө сонсох, өөрийгөө таних, цаашлаад маш их тайвшралыг олдог гэж Н.Анужин ярилаа.