ОРХОН: Инженерийн шугам сүлжээ татахад 20 тэрбум төгрөг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-06-17 13:54:03
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/ Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Орхон аймагт инженерийн шугам сүлжээ татахад улс болон орон нутгийн төсвөөс 20 тэрбум төгрөг зарцуулжээ.


Ингэснээр хот төлөвлөлтийг шинээр хийх, орон сууцны хороолол шинээр барих, айл өрхүүд төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох боломж бүрдсэн байна.  Тухайлбал, "Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн урдаас хотын төв хүртэлх 3.5 км дулааны шугам, "Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн урдаас Цагаанчулуут баг хүртэлх 6.4 км бохирын III коллектор, 1А хорооллын инженерийн шугам сүлжээ, “Уурхайчин 1, 2, 3” хорооллын болон Баянцагаан багийн дэд бүтцийн ажил, Хүрэнбулаг багийн 26, 27 дугаар байрны ар хэсэгт 480 метрийн урттай цэвэр усны шугамыг шинэчилжээ. 

Related news