Улсын хэмжээнд 318.6 мянган га талбайд тариалаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-06-17 15:16:39

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. ҮСХ-ноос мэдээлснээр улсын хэмжээнд зургаадугаар сарын 1-ний байдлаар 318.6 мянган га талбайд тариалжээ. Үүнээс:

  • үр тариа 236.1 мянган га-д,
  • техникийн ургамал 52.9 мянган га-д,
  • таримал тэжээлийн ургамал 10.0 мянган га-д,
  • төмс 8.3 мянган га-д,
  • хүнсний ногоо 7.2 мянган га-д тус тус тариалаад байна. 
Нийт тариалалт өмнө оны мөн үеэс 15.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 



Related news