ТӨВ: Цусны салбар төв 80 хүндэт донортой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-06-17 19:04:48

Зуунмод, 2024 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Төв аймгийн цусны салбар төв 582 донортой бөгөөд 65 хувь нь байнгын донор юм. 

 

Тухайлбал, 100 буюу түүнээс дээш удаа цусаа хандивласан “Мөнгөн донор” 70, түүнээс дээш удаа цусаа хандивласан “Хүрэл донор” 3 байна.

 

Аймгийн Цусны салбар төв нь жилд 400-450 нэгж бүхэл цус цуглуулж, 850-880 орчим нэгж 7 нэр төрлийн цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэн, аймгийн Нэгдсэн эмнэлэг, 27 сумын эрүүл мэндийн төвүүдийг аюулгүй, найдвартай цус цусан бүтээгдэхүүнээр ханган ажилладаг.


Донорын цус нь шаардлагатай өвчтөнүүдийн амийг аварч, эх барих эмэгтэйчүүд, мэс засал, байгалийн гамшиг, осол гэмтлийн үед зайлшгүй шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангахад чухал ач холбогдолтой юм.  


 

Related news