Баруун бүсийн барилдаанд аймгийн арслан Ц.Анхбаяр түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 11:25:23

Өмнөговь аймгийн Биеийн тамир спортын газар, Үндэсний бөхийн холбоо хамтран жил бүр уламжлал болгон зохион явуулдаг баруун бүсийн намрын тойргийн барилдаан Ноён, Сэврэй суманд боллоо.

Энэ удаагийн барилдааныг Өмнөговь аймгийн Ноён сумын уугуул аймгийн заан З.Нялх агсны нэрэмжит болгон зохион байгуулж, хүчит 16 бөх зодоглосноос аймгийн арслан Ц.Анхбаяр түрүүлж, аймгийн харцага Б.Гансүх үзүүрлэсэн юм. Сэврэй суманд болсон барилдааныг Өмнөговь аймгийн Сэврэй сумын уугуул аймгийн хурц арслан П.Бямбаа агсны нэрэмжит болгон зохион явуулж, хүчит 16 бөх барилдсанаас мөн аймгийн арслан Ц.Анхбаяр түрүүлж, аймгийн харцага Б.Гансүх үзүүрлэлээ.
Барилдааныг Нялх агсны гэр бүл, үр хүүхдүүд, Сэврэй сумын ЗДТГ, П.Бямбаа агсны гэр бүл, үр хүүхдүүд ивээн тэтгэсэн байна.

Өмнөговь аймаг  С.Сумьяа

 

Related news