ДУНДГОВЬ: Зусланд амрагч хүүхдүүд монгол өв соёлоос суралцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Бүрдийн уянга зуслангийн I ээлжийн
амрагч хүүхдүүдэд “Хамтдаа” хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөрийг "Дүүрэн бэлэг" төрийн бус байгууллага С.Буяннэмэхийн
нэрэмжит төв номын сан, аймгийн музей зэрэг байгууллагатай хамтран хэрэгжүүлж
байгаа юм.
Бүрдийн уянга зусланд 167 хүүхэд амарч байна. Хамтдаа
хөтөлбөрийн хүрээнд амрагч хүүхдүүд монгол өв соёл, ёс уламжлал, зан заншлаас
суралцах, тоглоом наадгайгаар тоглох, спортоор хичээллэх, амьдрах ухаанд
суралцах, Сүм хөх бүрд түүх, соёлын дурсгалт байгалийн үзэсгэлэнт газар луу
явган аялал хийх зэргээр зусланд амрах хугацааг үр бүтээлтэй, дурсамж дүүрэн
өнгөрүүлж байна.
Хөгжлийн хөтөлбөр “Оролцсон хүүхэд хөгжинө, хөгжсөн хүүхэд хамгаалагдана” уриан дор хэрэгжиж, зусланд амрагч хүүхдүүдэд амрангаа хөгжих боломжийг ийнхүү олгож буй онцлогтой юм.