ХӨВСГӨЛ: Дэлгэрмөрөн голын эрэг дагуу завьт эргүүл ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-06-20 08:38:19

Мөрөн, 2024 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас Дэлгэрмөрөн голын эрэг дагуу зусаж байгаа 44 айлын 133 иргэнд үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэж, завьт эргүүл тогтмол ажиллаж байна.


Тус аймагт он гарсаар Тариалан, Бүрэнтогтох, Арбулаг, Мөрөн суманд усны холбогдолтой 4 дуудлага бүртгэгдэж, 4 хүн эндсэн байна.   


Усны ослоор амиа алдаж байгаа шалтгаан нь хүүхдийг хараа хяналтгүй гол нуурын эрэг дагуу орхисон, амралт зугаалгаар явж байгаа иргэд голд орж эндсэн, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үертэй болон ус ихтэй гарамгүй газраар гол гаталж байх үедээ эндсэн нь 80 орчим хувийг эзэлж байна.


Ойрын өдрүүдэд Хөвсгөл аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.




Related news