"Сүү тараг хөтөлбөр"-т 6000 гаруй хүүхэд хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-10-10 11:05:03

Өмнөговь аймагт "Сүү тараг хөтөлбөр"-ийг 2013 оноос эхлэн 4 дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

2015 онд 11000 хүүхдэд 39,8 тонн сүү, тараг өгсөн бол 2016 он гарсаар 6000 гаруй хүүхдэд сүү тараг өгчээ. Уг хөтөлбөрт 6-12 сартай хүүхэд хамрагдах боломжтой бөгөөд ихэр хүүхдүүд 2 нас хүртлээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд 16 нас хүртлээ хамрагдаж байна. "Сүү тараг хөтөлбөр"-ийн үр дүнд 300 гаруй хүүхдийн өсөлт хөгжил сайжирснаас гадна иргэдээ экологийн цэвэр бүтээгдэхүүн сүү цагаан идээгээ хэрэглэх боломжоор хангаж байна. Аймгийн хэмжээнд тус хөтөлбөрт 120 орчим сая төгрөг төсөвлөдөг бөгөөд Даланзадгад суманд 40 гаруй сая төгрөг ногддог байна. "Хөвүүн хайрхан" ХХК уг сумын хэмжээнд сүү тараг хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ба дэргэдээ үхрийн фермэртэй ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news