ОРХОН: Нийтийн тээврийн шинэчлэлтэд зориулж 10 автобус шинээр авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-06-26 18:34:53
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/ Орхон аймаг хотын доторх нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор үе шаттай парк шинэчлэлт хийж байна. 


Энэ онд орон нутгийн төсвийн 3.2 тэрбум төгрөгөөр дунд оврын 15 автобус авахаар төлөвлөсний эхний ээлжийн 10 автобусыг орон нутгийн удирдлагууд хүлээн авлаа. Тус бүр нь 268 сая төгрөгийн үнэтэй БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгч FOTON моторс” -ын  дунд оврын нийт 40-45 хүний багтаамжтай, хотын стандартад нийцсэн автобус юм. 


Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй зорчих боломжийг бүрдүүлсэн бууж, суухад хялбар байдлаар гишгүүрийг шийдсэн, сонсголын болон харааны бэрхшээлтэй иргэнд зориулсан мэдээллийн самбар, дуут дохиотойгоороо онцлог юм.


FOTON моторс”-ын автобуснууд Бээжин хотын нийтийн тээврийн 80 хувийг хангадаг бөгөөд дэлхийн 110 гаруй оронд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг аж. 



Related news