ӨМНӨГОВЬ: Сонгогчдын ирц 30 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-06-28 14:21:24

Даланзадгад, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит сонгуулийн 7 дугаар тойрог буюу говийн бүсэд долоон мандатын төлөө 15 нам, 2 эвсэл, 2  бие даагч нэр дэвшиж байна.


Өмнөговь аймгийн 15 сумын хэмжээнд нийт 61 багт 63 хэсгийн хороо байгуулан ажиллаж байгаа бөгөөд 49422 сонгогч санал өгөхөөр бүртгэгджээ.


Харин сонгуулийн ирц 13:45 минутын байдлаар 33.4 хувьтай байгаа талаар Өмнөговь аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ.  

Related news